Нүдний хараа сайжруулдаг линз худалдаанд гаргана
Швейцарийн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Novartis” компани хүний нүдний харааг сайжруулж эрүүл мэндийн байдлыг хянадаг линз зохион бүтээж эхэллээ.
Мэдээллийн алба

Швейцарийн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Novartis” компани хүний нүдний харааг сайжруулж эрүүл мэндийн байдлыг хянадаг линз зохион бүтээж эхэллээ.
Тэд шинээр бүтээх линзиндээ хүний биед хоргүй мэдрэгч болон жижиг хэмжээтэй чипүүдийг суулгаж өгөх ба ингэснээр чихрийн шижинтэй хүмүүсийн инсулины хэмжээг тодорхойлж, хараа муутай хүмүүсийн нүдний фокусыг дахин сэргээх зэрэг нарийн үйлдлүүдийг хийх боломжтой болох гэнэ.
Шинэ бүтээгдэхүүний анхны загвар ирэх оны эхээр бэлэн болж, таван жилийн хугацаанд маркетингийн ажил эхэлнэ гэж “Novartis”-аас мэдээллээ.
“Novartis” компани нь үйл ажиллагаагаа шинэчлэн зохион байгуулж, нүдний эрүүл мэндийн чиглэлийг гурван гол салбарынхаа нэг нь гэж зарлаад байна.


















