“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Дархан-Уул аймаг 45 өвийн төрлөөр оролцож байна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн нутаг, Тайж хайрханы бэлд болж байгаа. Дархан-Уул аймаг фестивальд Монгол Улсын соёлын биет бус өвийн 7 ай савын 45 өвийн төрлө
Мэдээллийн алба

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн нутаг, Тайж хайрханы бэлд болж байгаа. Дархан-Уул аймаг фестивальд Монгол Улсын соёлын биет бус өвийн 7 ай савын 45 өвийн төрлөөр оролцож байна.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг “Ертөнцийн 4 нүүдэл” язгуур урлагийн отгийн тоглолтоор эхлүүлж, нийт 11 үзүүлбэрт 31 өвлөн уламжлагч оролцон, үндэсний өв соёл, уламжлалт урлаг, зан заншлыг олон нийтэд толилууллаа.

Тус фестиваль нь соёлын биет бус өвийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах зорилготой бөгөөд 2026 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдаж байна.



















