Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нүүрс экспорт 2023 оны төлөвлөгөөнд хүрэв

Долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,927 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,220 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,485.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1 дахин өсөв. Оны эхнээс 36,019.0 мян.тн нүүрс экспортолсноор 2023 оны төлөвлө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрс экспорт 2023 оны төлөвлөгөөнд хүрэв
Нүүрс экспорт 2023 оны төлөвлөгөөнд хүрэв. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,927 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1,220 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,485.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1 дахин өсөв. Оны эхнээс 36,019.0 мян.тн нүүрс экспортолсноор 2023 оны төлөвлөгөөнд хүрэв.

Харин 352 автомашин, 326 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 904.0 мян.тн зэсийн баяжмал экспортод гарчээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 35 автомашин, 1,889 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 3,179.0 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 38 хувиар өсөв.

Төв банк оны эхнээс энэ сарын 3-ны өдрийн байдлаар 9.52 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд, нүүрс 72.0%, зэсийн баяжмал 62.2%, төмөр 37.8%, алт 46.0%, газрын тос 42.9%, цайр 110.3%, хайлуур жонш 132.4% тус тус байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах