Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Нүүрсний хулгайн хэргээр гурван хүнийг цагдан хорилоо

Нийслэлийн прокурорын газраас "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын гурван хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний хулгайн хэргээр гурван хүнийг цагдан хорилоо
Нүүрсний хулгайн хэргээр гурван хүнийг цагдан хорилоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д нарын гурван хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-иас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д, "Зун мин" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, "Эм би Эм" ХХК-ийн захирал М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүх энэ сарын 16-нд дээрх хүн тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Хуваалцах