Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид уулзана

“Coal Mongolia-2014” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт энэ сарын 20,21-ний өдөр зохион байгуулагдана. Энэхүү чуулга уулзалт нь жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн Монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид уулзана
Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид уулзана. Зураг: МҮОНРТ

“Coal Mongolia-2014” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын дөрөв дэх удаагийн олон улсын чуулга уулзалт энэ сарын 20,21-ний өдөр зохион байгуулагдана. Энэхүү чуулга уулзалт нь жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн Монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн юм.

Чуулга нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг билээ.

Түлхүүр үг:нүүрс
Хуваалцах