ОБЕГ: Үерийн усанд боогдсон 7 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо 61 гарам орчимд түр зуурын аадар бороо орсны улмаас 20 гаруй айлын хашаанд ус орсон, 3 айлын гэр, 10 хашаа, 1 саравч, явган хүний гүүр нурсан байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо 61 гарам орчимд түр зуурын аадар бороо орсны улмаас 20 гаруй айлын хашаанд ус орсон, 3 айлын гэр, 10 хашаа, 1 саравч, явган хүний гүүр нурсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, үерийн усанд боогдсон 4 том хүн, 3 хүүхдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт байрлуулж ажиллалаа.
Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн үерийн хор уршгийг арилгахаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.






















