Ой хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдлээс гарч байна
Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт сумын төвийн урд талаас гарсан түймрийг унтрааж, малчид, ард иргэдийн амь нас, мал, эд хөрөнгө, бэлчээр нутгийг хамгаалахаар мэргэжлийн анги бүлгүүд, иргэд, байгаль орчны салбарын албан хаагчид хамтран ажиллаж, цурамд о
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт сумын төвийн урд талаас гарсан түймрийг унтрааж, малчид, ард иргэдийн амь нас, мал, эд хөрөнгө, бэлчээр нутгийг хамгаалахаар мэргэжлийн анги бүлгүүд, иргэд, байгаль орчны салбарын албан хаагчид хамтран ажиллаж, цурамд орууллаа.
Халх гол суманд гарсан хээрийн түймэрт Байгаль орчны салбарын 15-н хүн, 2 авто машинтай албан хаагчдын баг ажиллаж, 24 цагаар хариуцлагатай жижүүрлэж байна.
Ой хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдэл байдаг тул хариуцлагатай байхыг анхаарууллаа.


Эх сурвалж: БОАЖЯ


















