Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Олборлох үйлдвэрлэлийн салбар 32.1 хувиар өссөн байна

Алтны хилийн дундаж үнэ 2022 оны арванхоёрдугаар сард өмнөх сараас килограмм тутамд 3,3 доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ 8 доллароор тус тус өсжээ. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11,4 доллароор буурсан үзүүлэлттэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олборлох үйлдвэрлэлийн салбар 32.1 хувиар өссөн байна
Олборлох үйлдвэрлэлийн салбар 32.1 хувиар өссөн байна. Зураг: МҮОНРТ

Алтны хилийн дундаж үнэ 2022 оны арванхоёрдугаар сард өмнөх сараас килограмм тутамд 3.3 доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ 8 доллароор тус тус өсжээ. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11.4 доллароор буурсан үзүүлэлттэй байна.

Эдийн засгийг хөдөлгөгч хүч болсон уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2022 онд 17 их наяд төгрөг болж өмнөх оноос 4.1 /32.1%/ их наяд төгрөгөөр нэмэгджээ.Чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 3.4 /2.1 дахин/ их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 576 /6.5%/ тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хуваалцах