Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба нийгмийн сэтгэл зүй, ёс зүй” сургалт боллоо

“Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба нийгмийн сэтгэл зүй, ёс зүй” сургалтыг МҮОНРТ-ийн хурлын танхимд зохион байгуулж, MNB-ийн сэтгүүлч, уран бүтээлчид хамрагдлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба нийгмийн сэтгэл зүй, ёс зүй” сургалт боллоо
“Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба нийгмийн сэтгэл зүй, ёс зүй” сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз уран бүтээлийн чанараа сайжруулахын тулд уран бүтээлчдээ хөгжүүлэх, дэмжиж, урамшуулах зорилгоор энэ оныг “Сургалт хөгжлийн жил” болгон зарлаж уран бүтээлч, ажилтнууддаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд уран бүтээлч, ажилтнуудаа дотоод, гадаад багш нарын сургалтад хамруулах, цаашлаад дотоодын болон гадаадын их, дээд сургуульд сургах чиглэлээр судалж, гадаад харилцаагаа өргөжүүлж, эхнээсээ нь ажил хэрэг болгосон билээ.

“Сургалт хөгжлийн жил”-ийн хүрээнд МҮОНРТ-ийн Тамгын газар, ШУА-ийн Философийн хүрээлэн, “Сэтгүүлчдийн мэргэжлийн сургалтын төв” ТББ, “Төрийн бодлогын шинжилгээний хүрээлэн” ТББ хамтран өнөөдөр “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба нийгмийн сэтгэл зүй, ёс зүй” сургалтыг МҮОНРТ-ийн хурлын танхимд зохион байгуулж, MNB-ийн сэтгүүлч, уран бүтээлчид хамрагдлаа.

Сургалтыг нээж Үндэсний зөвлөлийн гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн В.Бат-Эрдэнэ үг хэлсний ард ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар “Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинж байдал”, “Төрийн ой санамж ба олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийгмийн үүрэг, ач холбогдол” илтгэл хүргэв.

Түүнчлэн “МУИС-ийн багш, доктор /Ph.D/, профессор, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн судлаач, профессор Р.Дарьхүү “Ёс зүй ба ёс суртахуун: Ойлголт, хандлага”, “Мэргэжлийн ёс зүй: Сэтгүүлчийн ёс зүйн асуудлууд” илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг дүгнэлт өрнүүлсэн юм.

Дараа нь “ШУА-ийн Философийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор /Ph.D/, дэд профессор Д.Батмөнх “Мэдээллийн эрх зүй ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай ойлголт”, “Монгол Улсын мэдээллийн тогтолцоо, түүний бүтэц, үйл ажиллагааны /төр, олон нийт, хувийн хэвшил/ олон янзын ашиг сонирхлын зөрчил ба нийтлэг талыг шинжлэх нь” илтгэл хэлэлцүүллээ. Төгсгөлд нийгэм, хэсэг бүлгийн болон иргэдийн санаа бодолд хүчтэй нөлөөлсөн нэвтрүүлгийг тодорхой жишээ, баримтаар ярилцаж хэлэлцүүлэг дүгнэлт зохион байгуулав.

Хуваалцах