Олон улс, улсын чанартай авто замуудын зорчих хэсэгт нягтарсан цасыг цэвэрлэх ажил хийгдэж байна
Олон улс, улсын чанартай авто замуудын зорчих хэсэгт нягтарсан цасыг авто ачигчаар хусаж цэвэрлэх ажил хийгдэж байна
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны 11-р сарын 06 ны өдрийн 15:20 цагийн байдлаар Олон улс, улсын чанартай А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 100км-ээс 140км-ийн хооронд зорчих хэсэгт нягтарсан цасыг авто ачигчаар хусаж цэвэрлэх, хөвөөний сийрэг цасыг МАЗ-аар хусаж цэвэрлэх, цас хайлуулах бодис цацах зэрэг ажлуудыг ИТА-2, үйлчилгээний машины жолооч-2, технологийн зориулалттай машин механизмын жолооч-2, замчин-8 нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй “Багануур АЗЗА” ТӨХК гүйцэтгэж байна.
2. А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын 13-14,19-22,23-29 км-н зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдерээр хусаж бодис цацах ажил “Төв АЗЗА” ТӨХК хийж байна.
3. А0101 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 30-45 км-ийн хооронд халтиргаа гулгаа үүссэн хэсэгт давс, элс хайрганы хольц цацах ажил “Налайх АЗЗА” ТӨХК-аас хийж байна.
4. А0201 дугаартай Улаанбаатар- Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 57-58, 60-61 км-т зорчих хэсэгт шуурч тогтсон цасыг ачигчаар шуух ажил хийгдэж байна.
Тэнгэр бүүдгэр, явган шуургатай байна хэмээн "Төв АЗЗА" ТӨХК-аас мэдээллээ.


















