Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” болж байна

Уг хурлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл оролцож, холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” болж байна
“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” болж байна. Зураг: МҮОНРТ

“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” /2022.11.03/ Австрали улсын Сидней хотод эхэллээ.
Уг хурлын албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл оролцож, холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.

Австралийн Күийнсланд мужийн Парламентын гишүүн, Эрдэс баялгийн сайд Скотт Стюарттай уулзаж, Монгол Улсын ашигт малтмалын хайгуулын салбарын аж ахуйн нэгжүүдийг тус мужийн холбогдох байгууллагуудтай холбох, Күийнсланд мужийн геологийн суурь судалгааны чиглэлийн инновацилаг, дэвшилтэт технологийг Монгол Улсын геологийн салбарт нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах, зарим ашигт малтмалд ногдуулж буй роялти татварыг хэрхэн оновчтой тодорхойлох талаар мэдээлэл солилцов.

Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах