Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Уур амьсгал, орчин, эрүүл мэндийн төвийн захирал, доктор Сандро Демаёг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад тулгамдаж буй агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс шалтгаалсан эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Агаарын бохирдол бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ бол хүн амын эрүүл мэнд, тэр дундаа хүүхэд, ахмад настны эрүүл мэндэд шууд нөлөөлж буй нийгмийн эрүүл мэндийн томоохон сорилт юм.

Иймд орчны эрүүл мэндийн чиглэлээр нотолгоонд суурилсан бодлого хэрэгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал байна.

Хуваалцах