Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон гэргүй иргэдийн нөхцөл байдал, цаашдын шийдлийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгохын тулд “Эрүүл монгол хүн- Бүтэн гэр бүл” төслийг санаачлан хэрэгжүүлсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон гэргүй иргэдийн нөхцөл байдал, цаашдын шийдлийг хэлэлцлээ
Орон гэргүй иргэдийн нөхцөл байдал, цаашдын шийдлийг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг бий болгохын тулд “Эрүүл монгол хүн- Бүтэн гэр бүл” төслийг санаачлан хэрэгжүүлсэн.

Энэ төслийн хүрээнд өнөөдөр анх удаагаа нийгмийн салбарын 30 гаруй байгууллагын 100 гаруй төлөөллийг хамруулан орон гэргүй иргэдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар зөвлөлдлөө.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга н.Мөнхцэцэгийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Орон гэргүй иргэдийн нөхцөл байдал, цаашдын шийдлийг хэлэлцлээ

Манай улс орон гэргүй иргэдийг харж хандах, тэднийг нийгэмшихэд нь туслан дэмжих үйл ажиллагааг явуулаад 20 жил болж байна.

Сүүлийн найман жилийн хугацаанд нийт 3014 иргэнийг Нийгмийн хамгааллын төвд хамруулжээ.

Цаашид орон гэргүй иргэдийг бэлэн халамжаар тэтгэх биш тэднийг бие даан хөгжих, хөдөлмөрлөхөд нь анхаарч байна.

Гэхдээ энэ асуудлыг нэг дор амар хялбараар шийдэхгүй, урт хугацаа шаардлагатай байгаа талаар тэрбээр мөн ярилаа.

Хуваалцах