Орон нутгийн сонгуулийн хэсгийн ажилчдад автомат машины талаар сургалт явуулжээ
Тавдугаар сарын есны өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулсан тус сургалтад 21 аймгийн нийт 2030 орчим мэдээллийн технологийн даамал хамрагдаж 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд ажиллах үнэмлэх, гэрчилгээгээ гардан авсан байна.
Мэдээллийн алба

Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс орон нутагт санал авах байранд сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник, хэрэгслийн хэвийн ажиллагааг хангах үүрэг бүхий мэдээллийн технологийн даамлуудад тусгай сургалт зохион байгуулжээ.
Тавдугаар сарын есны өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулсан тус сургалтад 21 аймгийн нийт 2030 орчим мэдээллийн технологийн даамал хамрагдаж 2016 оны УИХ, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд ажиллах үнэмлэх, гэрчилгээгээ гардан авсан байна.
Нэмж мэдээлэхэд, Сонгуулийн Автоматжуулсан системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Мэдээллийн технологийн даамал нь Мэдээллийн технологийн төвийн сургалтад заавал хамрагдан суралцаж сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглах эрхийн гэрчилгээ авсан байна” хэмээн заасан байдаг ажээ.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо


















