Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Памирын нурууны ноён оргилд Шинжлэх ухааны академийн тугийг мандуулжээ

алдарт Памирын нуруу, Тянь-Шань ууланд авиралт хийн Ленин оргил (далайн түвшнээс дээш 7134 метр), Хантэнгэр оргилын 6650 метрийн өндөрт, Чапаев оргилд (6100 метр) гарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Памирын нурууны ноён оргилд Шинжлэх ухааны академийн тугийг мандуулжээ
Памирын нурууны ноён оргилд Шинжлэх ухааны академийн тугийг мандуулжээ. Зураг: МҮОНРТ

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний залуу ажилтан, Жаргалант уулчдын клубийн уулчин Г.Дуламсүрэн өнгөрсөн сарын 24-өөс энэ сарын 6-ны хооронд Киргиз, Тажикстан улсын нутагт орших алдарт Памирын нуруу, Тянь-Шань ууланд авиралт хийн Ленин оргил (далайн түвшнээс дээш 7134 метр), Хантэнгэр оргилын 6650 метрийн өндөрт, Чапаев оргилд (6100 метр) гарсан байна.

Ийн тэрбээр ШУА-ийн тугийг мандуулан Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны академийн 60 жил, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 60 жилийн ойд бэлэг барьжээ.

Хуваалцах