Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“PISA – 2022” үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдана

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“PISA – 2022” үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдана
“PISA – 2022” үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдана. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

“PISA – 2022” үнэлгээнд Монгол Улс оролцсоноор:

- 15 настай суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэх,

- Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулах, арга туршлагаас суралцах,

- Үр дүнд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл, төлөвлөлтийг тодорхойлох,

- Мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

- Дагалдах асуулгын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Хуваалцах