Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Playstation 5” тоглоом 11 дүгээр сард худалдаанд гарна

Японы “Sony” компани “Playstation 5” хамгийн сүүлийн консоль тоглоомоо АНУ, Япон, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд болон Өмнөд Солонгост 11 дүгээр сарын 12-оос худалдаанд гаргахаар болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Playstation 5” тоглоом 11 дүгээр сард худалдаанд гарна
“Playstation 5” тоглоом 11 дүгээр сард худалдаанд гарна. Зураг: МҮОНРТ

Японы “Sony” компани “Playstation 5” хамгийн сүүлийн консоль тоглоомоо АНУ, Япон, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд болон Өмнөд Солонгост 11 дүгээр сарын 12-ноос худалдаанд гаргахаар болжээ.

Харин бусад орны видео тоглоом сонирхогчид тус консолийг 11 дүгээр сарын 19-нд худалдан авах боломжтой болох нь. “Sony”-гийн “Playstation 5” нь 499 ам.долларын өртөгтэй худалдаалагдах юм. “Microsoft” компани мөн л шинэ тоглоомын консолио 11 дүгээр сарын 10-нд 499 ам.долларын өртөгтэйгөөр худалдаанд гаргахаа зарлаад байгаа юм.

Видео тоглоомын ертөнц дэх гол өрсөлдөөн энэ хоёр компанийн хооронд өрнөж байна . Удахгүй худалдаанд гарах консолиуд нь өмнөх загвараасаа илүү хурдан хугацаанд ачаалдаг, дуу, дүрсний үзүүлэлт сайтайгаас гадна шинэ тоглоомуудыг багтаажээ.

Хуваалцах