Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

PUBGM Дэлхийн аваргын эзэд эх орондоо ирлээ

Турк улсад болсон PUBGM” тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцсон багийнхан өнөөдөр эх орондоо ирлээ.

Т.
Т.Урангуа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
PUBGM Дэлхийн аваргын эзэд эх орондоо ирлээ
PUBGM Дэлхийн аваргын эзэд эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

“Турк улсад болсон PUBGM” тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцсон багийнхан өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэмцээний "Grand final"-д манай улсаас гурван баг оролцож, "IHC esports" баг түрүүлсэн бол "Stalwart esports" баг хоёрдугаар байр, "4Merical vibes" баг дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

"IHC esports" багийн гишүүн Б.Золбоот: Багаараа жигд тоглосон. Энэ жилийн ДАШТ чанга өрсөлдөөнтэй байлаа. Монгол багууд сайн тоглосон. Монгол PUBGM төрөлд хүчтэй гэдгээ харуулсан.

"IHC esports" багийн гишүүн Б.Билгүүн: ДАШТ-ий өрсөлдөөн ширүүн байлаа. Дөрөв дэх жилдээ тоглож байна. Биднийг дэмжиж байсан бүх хүнд баярлалаа. Анх аав, ээж хоёр PUBGM тоглохыг дэмждэггүй байсан. 2020 онд ДАШТ-д оролцож гуравдугаар байр эзэлснээс хойш аав, ээж хоёр намайг ойлгож, дэмжиж, тусалдаг болсон.

"IHC esports" багийн гишүүн: Б.Батбагана Тэмцээний үеэр Монголчууд өрсөлдөөд таарлаа. Бразил улсын баг сайн тоглож байсан. PUBGM сонирхож, хичээллэж байгаа залуустаа хичээгээрэй гэж хэлье. Анх PUBGM-аар хичээллэхэд гэрийнхэн дэмждэггүй байлаа, ойрын хоёр жилээс дэмждэг болсон.

"Stalwart esports" багийн гишүүн Б.Нүрзэд: PUBGM анх гарснаас нь хойш 13 настайгаасаа тоглоод таван жил болж байна.

"Stalwart esports" багийн гишүүн Б.Сүхбат: Бидний бэлтгэл энэ жил сайн байсан ч манай баг 100-аас 60%-д алдаа гаргасан, харамсалтай байна. PUBGM-аар хичээллээд дөрвөн жил болж байна. IHC esports баг маш сайн тоглосон. Ирэх жилийн тэмцээний шагналын сан нэмэгдэнэ. Монголчууд илүү өрсөлдөөнтэй тоглоно гэж бодож байна гэлээ.

Хуваалцах