“Road Expo Mongolia-2016” Олон улсын авто замын үзэсгэлэн үргэлжилж байна
“Road Expo Mongolia-2016” Олон улсын авто замын үзэсгэлэн-Бага хурал "Шангри-Ла" зочид буудлын “Боллруум” танхимд амжилттай зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

“Road Expo Mongolia-2016” Олон улсын авто замын үзэсгэлэн-Бага хурал "Шангри-Ла" зочид буудлын “Боллруум” танхимд амжилттай зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Зам, тээврийн сайд М.Зоригт, Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Зам, тээврийн сайд М.Зоригт үзэсгэлэнг албан ёсоор нээснийг мэдэгдэж, “Road Expo Mongolia 2016” Олон улсын авто замын үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж байгаад нийт замчиддаа баяр хүргээд энэ жилийн зам барилгын ажлыг орон даяар 4 дүгээр сарын 15-нд нэгэн зэрэг эхлүүлэх болсон талаар онцлон тэмдэглээд үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Үзэсгэлэнд нийт төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллага, 700 гаруй хүн оролцож байна.


















