Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайншандад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ

“Сургууль, цэцэрлэг, дотуур байрын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтод ихээхэн анхаарал тавьж ажилласнаар 2009-2015 онд цэцэрлэг-15, сургууль-3, дотуур байр-9-ийг шинээр барьж, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд 24 тэрбум 924.6 сая төг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайншандад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ
Сайншандад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Сайншанд сумын 6-р багт 150 хүүхдийн багтаамжтай 10-р цэцэрлэг үүдээ нээлээ. Цэцэрлэгийн нээлтэд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, АЗДТГ-ын дарга С.Бөххүү, АЗДТГ-ын НХХ-ийн дарга Ч.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцсон юм.

Дорноговь аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны “Шинэ Дорноговь” тогтвортой хөгжлийн хөтөлбөр тус аймагт хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн “Сургууль, цэцэрлэг, дотуур байрын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтод ихээхэн анхаарал тавьж ажилласнаар 2009-2015 онд цэцэрлэг-15, сургууль-3, дотуур байр-9-ийг шинээр барьж, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд 24 тэрбум 924.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.

Хуваалцах