Салбар хоорондын хамтын ажиллагааны сургагч багш бэлтгэх семинар боллоо
Шувууны томуугийн вируст хүний халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай сургалтын материал боловсруулах, сургагч багш бэлтгэх уулзалт семинар Халдварт өвчин судлалын үндэсний төвд боллоо.
Мэдээллийн алба

Уулзалт семинарт Томуугийн А/H7N9/ вирусын шинж төрх, шувууны томуу өвчний дэлхий дахины болон бүс нутгийн өнөөгийн нөхцөл байдал, шувууны томуу өвчин, тандалт судалгааны сүүлийн гурван жилийн тойм, томуугийн А хүрээний шинэ вирусын эмнэл зүй, томуугийн А/H7N9/ вирусын халдварын үед сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, био аюулгүй байдал гэх мэт сэдвээр судалгаа шинжилгээний илтгэл тавьснаас гадна болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын танилцуулга хийж, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрсдэлийн мэдээлэл, харилцааны талаар мэдээлэл өглөө.
Уулзалт семинарт ХӨСҮТ, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.