Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Саусгоби Сэндс” ХХК 20 оюутанд тэтгэлгээ олголоо

Монгол Улсын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг “Саусгоби сэндс” 2018-2019 оны нэрэмжит тэтгэлгээ Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Даланзадгад, Гурвантэс, Баяндалай сумаас дотоодын нэр хүндтэй их сургуулиудад суралцаж байгаа 20 оюутанд олголоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Саусгоби Сэндс” ХХК 20 оюутанд тэтгэлгээ олголоо
“Саусгоби Сэндс” ХХК 20 оюутанд тэтгэлгээ олголоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг “Саусгоби сэндс” 2018-2019 оны нэрэмжит тэтгэлгээ Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Даланзадгад, Гурвантэс, Баяндалай сумаас дотоодын нэр хүндтэй их сургуулиудад суралцаж байгаа 20 оюутанд олголоо.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь Бид говь нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, орон нутагт дутмаг мэргэжлээр суралцаж буй оюутан залуусыг дэмжинэ гэсэн компанийн бодлогын бодит илрэл болж байгаагийн зэрэгцээ 2009 оноос хойш компани нь нүүрсний зах зээл дээр олон сорилттой нүүр тулж байсан ч нийгмийн хариуцлагаа ямагт нэгдүгээрт тавьж ирсэнийг гэрчилсэн үйл явдал боллоо.

Тэтгэлгийн батламжийг “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат гардууллаа.

Тус компани 2009 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд говийн бүсийн ард иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор нийт 150 удаа нэрэмжит тэтгэлэг олгожээ.

Сургуулиа төгсөөд орон нутагтаа 4-өөс дээш жил тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй, магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш дамжаанд сурлагын голч дүн нь 3.0-оос дээш үнэлгээтэй суралцдаг эдгээр шилдэг 20 оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг компани дааж байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн ачаар говийн бүсэд нэн дутмаг байгаа малын эмч, сургуулийн өмнөх насны боловсрол, бага ангийн багш, шүдний эмч, геологи уул уурхайн инженер зэрэг олон салбарын мэргэжилтэнг бодлоготойгоор бэлтгэх боломжтой болсон нь “Саусгоби сэндс” компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтмол хийдэг томоохон ажлуудынх нь нэгээхэн жишээ юм.

“Саусгоби сэндс” ХХК-н нэрэмжит тэтгэлэгийн ачаар мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон залуусын нэг бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутан Б.Ариунсанаа юм. Тэрээр хэлэхдээ тэтгэлэг түүнд дүрслэх урлагийн багшаар нутагтаа ажиллах мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгосон гэдгийг онцлоод таван жилийн хугацаанд туурвисан уран зургуудаараа үзэсгэлэн гаргаж хийсэн бүтээснээ “Саусгоби сэндс” компанийн хамт олонд тайлагнах хүсэлтэй байгаагаа бидэнтэй хуваалцсан юм.


Компанийн тухай товч мэдээлэл: Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг, Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн охин компани юм.

Компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 250 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байгаа бөгөөд хийсэн бүтээн байгуулалт, оруулсан хувь нэмэр, улс болон орон нутагт, нийгмийн даатгалд төлсөн татварын хэмжээгээрээ Монгол Улсын “ТОП 100 Татвар төлөгч” аж ахуйн нэгжээр удаа дараа, мөн 2017 оны Монгол Улсын “Шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж” байгууллага шагналын Шилдгийн Шилдэг таван байгууллагаар, “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч”-өөр удаа дараа шалгарч ирлээ.

Нийгмийн хариуцлагыг тууштай хэрэгжүүлэгч байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд бүс нутгийн хөгжилд нийт 8 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. “Саусгоби сэндс” ХХК нь Монгол Улсын хэмжээнд хамгийн анхны хаалтын төлөвлөгөө боловсруулсан компани юм.

Хуваалцах