Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Ш.Батхүүгийн өрийг Францын банк авахаар болсон талаар мэдээлжээ

Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол, Индонез болон Азийн орнуудын уул уурхайн салбарт хийсэн санхүүжилт зэрэг нэг тэрбум долларын зээлээ зарахаар зэхэж байгаа талаар Ройтер агентлаг өнөөдөр мэдээлжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Батхүүгийн өрийг Францын банк авахаар болсон талаар мэдээлжээ
Ш.Батхүүгийн өрийг Францын банк авахаар болсон талаар мэдээлжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол, Индонез болон Азийн орнуудын уул уурхайн салбарт хийсэн санхүүжилт зэрэг нэг тэрбум долларын зээлээ зарахаар зэхэж байгаа талаар Ройтер агентлаг өнөөдөр мэдээлжээ.

Тус мэдээнд дурдсанаар Францын “BNP Paribas” банк нийт зээлнээс Монголын талын хэсгийг 350 сая ам.доллараар худалдан авах болсон талаар дурдсан байна. Харин “Стандарт” банкны зүгээс энэ талаар ямар нэгэн мэдээлэл нэмж өгөхөөс татгалзаад байгаа аж.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Жаст” группын захирал Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүй тул тус банкнаас Монголын Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжлэн Олон улсын Арбитрийн шүүхэд хандсан талаар хэд хоногийн өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл “Стандарт” банкны зүгээс тус зээлийг зарахаар зэхэж буй бололтой.

Түлхүүр үг:Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өрийг Францын банк авахаар болсон талаар мэдээлжээ
Хуваалцах