Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шахмал түлшний стандартыг шинэчилж, чанарыг сайжруулжээ

Шахмал түлш түлж эхэлснээс хойш агаар дахь тоосонцрын хэмжээ 50 хүртэлх хувиар буурсан бол хүхэрлэг хийн агууламж нэмэгджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шахмал түлшний стандартыг шинэчилж, чанарыг сайжруулжээ
Шахмал түлшний стандартыг шинэчилж, чанарыг сайжруулжээ. Зураг: МҮОНРТ

Шахмал түлш түлж эхэлснээс хойш агаар дахь тоосонцрын хэмжээ 50 хүртэлх хувиар буурсан бол хүхэрлэг хийн агууламж нэмэгджээ.

Сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүд дөрөв дэх өвлөө түлж байна. Түүхий нүүрс түлж байсан үеэс агаарын бохирдол буурсан ч хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэн.

Иймээс Засгийн газраас түлшний чанарыг сайжруулах, хүхэрлэг хийг бууруулах үүрэг даалгаврыг "Тавантолгой түлш" компанид өгсөн.

Тус компанийн зүгээс стандартаа шинэчилж, түлшний чанараа сайжруулсан байна. Энэ тухай “Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

“Тавантолгой түлш” компанийн Ерөнхий технологич н.Галымбек ингэж ярилаа.

Mongolian National Radio · Шахмал түлшний стандартыг шинэчилж, чанарыг сайжруулжээ

Шинэчилсэн стандартаар өнгөрөгч аравдугаар сарын 28-ны өдрөөс шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн байна.

Хуваалцах