Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шилдгээр шалгарсан сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөс “Нийслэлийн гар зургийн XI олимпиад”-д шалгарсан сурагчдын бүтээлээр “Аюулгүй амьдрах ухаан” сэдвийн хүрээнд үзэсгэлэн гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шилдгээр шалгарсан сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа
Шилдгээр шалгарсан сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөс “Нийслэлийн гар зургийн XI олимпиад”-д шалгарсан сурагчдын бүтээлээр “Аюулгүй амьдрах ухаан” сэдвийн хүрээнд үзэсгэлэн гаргалаа.

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын 2300 гаруй сурагч бүтээлээ ирүүлснээс 150 сурагчийн бүтээлийг шилдгээр шалгаруулжээ.

Шалгарсан сурагчдын бүтээлээр “Хүүхдийн урлан бүтээх төв”-д үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулахын зэрэгцээ зургийн цомгоор эмхэтгэл гарган олны хүртээл болгоод байна гэж НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөс мэдээллээ.

Хуваалцах