Шинэ орон сууцны нэг м.кв талбайн үнэ дунджаар 3.53 сая төгрөгийн ханштай байна
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өсжээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өсжээ.
-Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ - 3.53 сая төгрөг,
-Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.34 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.84 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.



















