Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөлийг нээлээ
Замын-Үүд суманд Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-ийн өргөтгөлийн ажлын нээлт өнгөрсөн амралтын өдөр боллоо.
Мэдээллийн алба

Замын-Үүд суманд Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-ийн өргөтгөлийн ажлын нээлт өнгөрсөн амралтын өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ”-захирал Б.Дашпүрэв, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
“Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж”-д өмнө нь 3000 тоннын багтаамжтай хоёр сав ашиглаж байсан бол нэмж 5000 тоннын хоёр, 2000 тоннын газрын тосны бүтээгдэхүүн хадгалах хоёр сав, 4 вагонцистернээс 4 вагонцистернд шилжүүлэн ачих буулгах хэсэг, 2 автоцистернд ачих хэсгийг 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн босгожээ.
Өргөтгөлийн байгууламжууд ашиглалтад орсноор нийт 16 мянган тонн дизель түлш болон авто бензин нөөцлөх боломжтой болж байгаа аж. Дээрх ажлууд хийгдсэнээр Монгол Улсын шатахууны жилийн хэрэгцээний 40 орчим хувийг шилжүүлэн ачих боломж бүрдэж байна.


















