“Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл” шалгаруулах уралдааныг зарлалаа
Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2022 оны “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зарлагдлаа.
Мэдээллийн алба

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2022 оны “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл” шалгаруулах уралдаан зарлагдлаа.
Батлан хамгаалах яамнаас зарлаж байгаа тус уралдаан нь улс орны батлан хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнг нэвтрүүлэх, түүний хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээний ажилтнуудын идэвх, санаачилгыг өрнүүлэх, оюуны чадавх, мэдлэгийг арвижуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлах зорилготой аж.
Шилдэг бүтээлийг Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл шалгаруулж, төрөл тус бүрд “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл”-ийн өргөмжлөл, мөнгөн урамшуулал олгох юм байна.



















