Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шинжлэх ухаанд ДНБ-ий 0.2 хувийг зарцуулж байна

Аливаа улс орныг хөгжилд хөтлөх гол салбар бол шинжлэх ухаан. Тиймээс энэ салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж эрдэмтэд үздэг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинжлэх ухаанд ДНБ-ий 0.2 хувийг зарцуулж байна
Шинжлэх ухаанд ДНБ-ий 0.2 хувийг зарцуулж байна. Зураг: МҮОНРТ

Аливаа улс орныг хөгжилд хөтлөх гол салбар бол шинжлэх ухаан. Тиймээс энэ салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж эрдэмтэд үздэг. Гэтэл манай улс, сүүлийн 20 жилд шинжлэх ухааны салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 0.2 хувийг зарцуулж байгаа юм. Ийм бага мөнгө зарцуулж байгаа нь энэ салбарыг хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байна гэж Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Рэгдэнгийн байр суурийг сонссон байна.

Тэгвэл яагаад шинжлэх ухааны салбарт ийм бага мөнгө төсөвлөж байна вэ? Энэ мөнгийг нэмсэнээр тус салбар хэрхэн хөгжиж болох вэ? Энэ асуудлын хүрээнд зочинтой хийх ярилцлагыг өнөөдөр 18 цагт МҮОНР-ийн “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.

Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Т.Батчимэг бэлтгэжээ.

Хуваалцах