Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

“Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн ажлын хэсэг ЦЕГ-т ажиллалаа

“Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2023.10.31/ Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн ажлын хэсэг ЦЕГ-т ажиллалаа
“Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн ажлын хэсэг ЦЕГ-т ажиллалаа. Зураг: МҮОНРТ

“Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2023.10.31/ Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд холбогдох удирдлага, албаны төлөөлөл оролцлоо.

Тус байгууллагаас нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах асуудлаар хэрхэн дэмжиж ажиллах талаар санал солилцож, мөн Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагааг танилцууллаа.

Хуваалцах