Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ

Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүллээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ
Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүллээ.

Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобусууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Тодруулбал,

ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”
ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.

Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй.

Ташрамд, цахилгаан автобус нь дуу чимээ багатай, орчны бохирдол үүсэхгүй гэдгээрээ давуу талтай.

Хуваалцах