Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Швед дэх Монголчуудын өдөрлөг" амжилттай болж өндөрлөлөө

Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын Яам, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооноос уламжлал болгон хамтран зохион байгуулдаг "Швед дэх Монголчуудын өдөрлөг" амжилттай болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Швед дэх Монголчуудын өдөрлөг" амжилттай болж өндөрлөлөө
"Швед дэх Монголчуудын өдөрлөг" амжилттай болж өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын Яам, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооноос уламжлал болгон хамтран зохион байгуулдаг "Швед дэх Монголчуудын өдөрлөг" амжилттай болж өндөрлөлөө.

Ажлын гэрээ болон оршин суухтай холбоотой асуудлаар Өмгөөлөгч Андреас Карлссон дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.

Элчин Сайдын Яамны Консул З.Шүрэнцэцэг Элчин сайдын яамны үйл ажиллагаа болон консулын үйлчилгээ, анхаарах зүйлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.



Мөн энэ үеэр Швед дэх Монголчуудын төрийн бус байгууллагууд болох Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, Эх хэл, соёлыг хөгжүүлэх "Төгс билэгт" төв, Утга зохиол, хэл, соёлын "Хос жигүүр" төв, Швед дэх Монголын Залуучуудын Холбооноос хийж хэрэгжүүлж буй ажил болон зорилго чиглэлээ танилцууллаа.

Элчин сайдын яамны төлөөлөл болон ТББ-уудын төлөөлөл хамтран зохион байгуулах, дэмжиж ажиллах үйл ажиллагааныхаа талаар зөвлөлдөж ярилцлаа.

Хуваалцах