Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сингапурын Anti-Scam Centre-ийн туршлагаас суралцах талаар санал солилцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Монгол Улсын Ерөнхий прокурорын урилгаар манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий прокурорын танхимын Ерөнхий прокурор Люсиен Вонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сингапурын Anti-Scam Centre-ийн туршлагаас суралцах талаар санал солилцлоо
Сингапурын Anti-Scam Centre-ийн туршлагаас суралцах талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Монгол Улсын Ерөнхий прокурорын урилгаар манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий прокурорын танхимын Ерөнхий прокурор Люсиен Вонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, цахим гэмт хэрэг, тэр дундаа цахим залилангийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчны талаар танилцуулж, Сингапур Улсын Anti-Scam Centre-ийн үр дүнтэй тогтолцоо, сайн туршлагаас суралцах, мөн онлайн орчны аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцов.

Мөн хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах “Үндэстэн дамнасан цахим гэмт хэрэг” сэдэвт хамтарсан сургалтын хөтөлбөр нь энэ чиглэлийн мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо гэж Цахим Хөгжил Харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Хуваалцах