Согтуу жолоочоос болж жилд дунджаар 120 орчим хүн амь насаа алдаж байна
Энэ оны эхний 9 сарын байдлаар согтуу жолоочийн буруугаас шалтгаалсан зам тээврийн 600 гаруй осол бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Согтуу жолоочийн буруутай үйлдлийн улмаас жилд дунджаар 120 орчим хүн амь насаа алдаж байна.
Энэ оны эхний 9 сарын байдлаар согтуу жолоочийн буруугаас шалтгаалсан зам тээврийн 600 гаруй осол бүртгэгджээ. Үүний улмаас 50 орчим хүн амь насаа алдсан байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ахмад н.Мөнх-Эрдэнийн яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Согтуу жолоочоос болж жилд дунджаар 120 орчим хүн амь насаа алдаж байна


















