Сонгуулийн хуульд 8 зүйлийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэв
Энэ талаар өнөөдөр ажлын хэсэгт багтсан намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ярилаа.
Мэдээллийн алба

Монголын улс төрийн намууд нэгдэж сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг өчигдөр хуралдаж сонгуулийн хуульд 8 зүйлийн өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар өнөөдөр ажлын хэсэгт багтсан намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ярилаа.
Ажлын хэсэг өнөөдөр 15:00 цагаас дахин хуралдаж, 8 зүйлийн өөрчлөлтийг нарийвчлан ярилцах юм байна. Түүнчлэн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулах хүсэлтийг УИХ-ын даргад өгнө гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.


















