Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгуулийн үеэр хяналтын системийг илүү боловсронгуй болгоно

Ирэх оны сонгуулийн төлөв байдал, санхүүжилтийн асуудлаар өнөөдөр гадаад, дотоодын төлөөлөгчид санал бодлоо хуваалцлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн үеэр хяналтын системийг илүү боловсронгуй болгоно
Сонгуулийн үеэр хяналтын системийг илүү боловсронгуй болгоно. Зураг: МҮОНРТ

Ирэх оны сонгуулийн төлөв байдал, санхүүжилтийн асуудлаар өнөөдөр гадаад, дотоодын төлөөлөгчид санал бодлоо хуваалцлаа. Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлийн тухай энэ үеэр авч хэлэлцсэн байна.

Сонгуулийн санал тоолох автомат машинд тавих хяналтыг сайжруулсан. Өөрөөр хэлбэл, саналын хуудас хэвлэн тараахаас эхлээд бүх шат дамжлагад намуудын төлөөллөөс хяналт тавих боломжтой. Тооллого хийж байх явцад бичлэг хийж, давхар хяналтын систем ажиллана гэж УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцууллаа.

Ирэх оны сонгуулийг ард иргэдийн зүгээс хэрхэн харж байгаа талаар олон улсын байгууллагынхан дараах ажиглалт судалгааг хийсэн байна. Тус судалгаагаар иргэд өөрсдөө улс төрийн үйл явдалд идэвхтэй оролцдог болжээ. 2016 оны сонгуулиар ард иргэд их өөрчлөлтийг хүлээж байна. Тиймээс иргэдийн оролцоо, тэдний санал дүгнэлтийг сонгуулийн зохион байгуулалтад тусгах нь чухал гэж бид харж байна.

Сонгуулийн санхүүжилт сүүлийн жилүүдэд тав дахин өссөн дүн гарчээ. Энэ нь шинэ залуу, эмэгтэй улстөрч сонгуульд дэвших боломжийг хязгаарлаж байгаа нэг шалтгаан гэж зарим төлөөлөгч саналаа хэлж байлаа. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор сонгуулийн сурталчилгааны самбарыг үнэ төлбөргүй болгох, тайлан мэдээллээ нээлттэй танилцуулж хандив авах боломжийг нь олгох зэрэг зохицуулалт шинэ хуулийн хүрээнд бүрдэнэ гэж албаныхан тайлбарлалаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах