Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ы өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ы өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Төрийн наадамд азарга түрүүлгэсэн сумын алдарт уяач Б.Баттөрийнх”, “С.Ганбаатар: Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх байх”, “ЗТХЯ-нд нөлөөтэй улстөрчдийн “шүдний өвчин” нь талийгаач байсан уу”, “Б.Зангад: Хүн ханиа олж авна гэдэг их хэцүү дээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Оюун тархинд хүрдэг онцгой эрхтэй эмч”, “Д.Оргилмаа: Гадаад хэдний бодлогоо тодорхойлж, сургалтын төвүүдийг яамны харьяанд авах хэрэгтэй”, “Төсвийн 4,6 тэрбум төгрөгийг илүү олгожээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Хөрөнгийн зууч, хөдөлмөрч бүсгүй”, “Хаан төрийн шүншиг шингэсэн Хөдөө арлыг ухах санаархлыг Засгийн газар амилуулав”, “ТҮЦ эрхлэгчдийг түйвээж дуусдаггүй стандарт” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Хуваалцах