Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой тохиож байна”, “Д.Батцогт: Ээлжит сонгуулийг зарлан хуралдуулж, дараагийн УИХ-ыг байгуулах нь зүйтэй”, “Д.Лхагвасүрэн: Хууль нь батлагдчихвал энэ онд гадны банк орж ирэхийг үгүйсгэхгүй” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Үндсэн хуулийн өөрчлөлтийн “үүд” хаагдав”, “Найрка шатахуун хөдөлгүүрт төдийгүй хүнд хортой”, “Малчдын нэгдэл ченжүүдийг халах уу”, “Ч.Батцэцэг: Чадвал энэ жил дэвжээндээ эргэж ирнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “У.Хүрэлсүхийн сэлмийг хуйнд нь гацаасан ЖДҮ-гийн хэрэг”, “Л.Ишдорж: Парламент мэргэжлийн болбол Монгол Улс олон зовлонгоосоо сална”, “Н.Мөнхчимэг: Утаатай үед жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд хүчилтөрөгчийн эмчилгээ чухал” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















