Сонины онцлох мэдээний тойм
Хүн бүр эх орон, ард түмний төлөө эрвийх дэрвийхээрээ хичээж байж аюулт халдварыг давж гарна
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүнсний дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарч, өрхийн санхүү хүнд байна”, “Ш.Гунгаадорж: Хүн бүр эх орон, ард түмний төлөө эрвийх дэрвийхээрээ хичээж байж аюулт халдварыг давж гарна” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өглөөний сонин”-ны өнөөдрийн дугаараас “Олон өнгө: Зорилгогүй, залхуу хүн л гуниглах завтай”, “Цэрэг, дайчдаа хяналтын ажилд дайчлахгүй юм уу, Ерөнхийлөгч өө” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “COVID-19: Гурван вакцин бэлэн болжээ”, “УИХ-ын сонгуулиас хатуу хөл хорио тогтоох хүртэл Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрүүд” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.


















