Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт ““Барс” захын худалдаачид үлдсэн цөөн нарийн ногоогоо 2-3 нугалсан үнээр зарж байна”, “Д.Цогтбаатар: Бусдын эрхийг зөрчиж байж хүний эрхийг хамгаалдаггүй юм”, “Г.Гүнжидмаа: Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт төрөөс хол байх ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Малчдад таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болов”, “Эрх баригчид хүний эрхийг уландаа гишгэх бодлого боловсруулж байна”, “Долоо хоногийн хугацаанд 114.5 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлов” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

“Зууны мэдээ”сонины өнөөдрийн дугаарт “Нүхтэд эрчим хүчний хэрэглээ 58 хувь өсөв”, “Л.Бямбасүрэн: Хөнгөлөлттэй эмийн шинэчлэгдсэн жагсаалт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ” ““Чингис хаан” одонг хүртэх хүн байхгүй гэж үү?” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Хуваалцах