Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 24-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Анхбаяр: Хоёр хөрштэй холбоотой үүсч буй асуудал бол манай улсын Засгийн газрын чадамжтай шууд холбоотой”, “Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тарах ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Эх түүхээр аялуулсан Өглөөний музей”, “М.Нандинцэцэг: Сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр “Тохилог өрөө” аяныг хийсэн”, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө л Орос, Хятадтай ярилцах зам үлдлээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Сөрөг хүчин 76 гишүүнийг яаралтай цугларахыг шаардлаа”, “Г.Байгалмаа: ОХУ-ын зайн цахим санал хураалтын тогтолцоог манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй”, “COVID-19: Энэтхэгийн халдварын тохиолдлын 99 хувь нь эдгэрчээ”, “Ц.Энхжин: Залуус харийн соёлд хэт автаж болохгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах