Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Оюун-Эрдэнэ: Таван толгойн нүүрснээс мөнгө завшиж байсан бүлэглэлийг илрүүлнэ”, “Х.Ганбаатар: Бид залуусаа хэтэрхий эрх танхи, дураараа болгож хүмүүжүүлснээс ажлын байран дээр гологдох болсон” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эдийн засгийн чуулганаас хүсэх хүлээлт”, “Хөдөлмөрийн чадвар алдалтыг нарийвчлан шалгана”, “ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэгийг шалгаж дуусав” ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Төрийн гурван өндөрлөг давхацсан өдөр”, “Дэлхийн банк: Шатахууны импортоос хамааралтай бодит орлого буурч байна”, “Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргээр 5-6 гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр болжээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















