Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Чинзориг: Тэжээгчээ алдсаны тэтгэмж нь тэтгэвэр өвлөгдөж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж болно”, “Д.Бумдарь: Хүний оршихуйг үл хүндэтгэж, өөрөө ганцаараа байгаа юм шиг хэт нацист авирлаж болохгүй”, “Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заадаг болъё” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “У.Хүрэлсүх: Ирэх таван жилд 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангая”, “Хөрс чийгтэй нь давуу тал ч хүйтэн хэвээр байвал ургацад ч нөлөөлж болзошгүй” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “П.Сайнзориг: Хуулийг хэрэгжүүлэхгүй бол реформ цаасан дээр үлдэнэ”, “Манай улс жилд тэрбум доллараар хүнс худалдаж авдаг”, “Б.Алтанзул: Түлш, зуух, яндан байж агаарт ялгарах хорт бодис багасна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах