Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Барилгын материалын томоохон захуудад цемент шуудайгаараа 33-35 мянга, тонн нь 680-700 мянган төгрөгийн ханштай байна”, “Т.Дүүрэн: Хятад ченжүүд хууль зөрчин монгол хүний нэрээр самар экспортолдгийг таслан зогсоох гэтэл ийм маргаан үүссэн”, “Ардчилсан намыг эвлэрүүлэх алга урвуулахын дайны амархан” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Авлигын кэйсүүд буюу шүүгч нарт хэн зуучилдаг вэ”, “Дүүжин тээврийн “үлгэр” үргэлжилсээр байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Зургаа дахь уулзалт: Төрийн тэргүүн нарын хэлсэн гол санаанууд”, “Г.Эрдэнэтуяа: Хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна”, “Д.Данзанравжаа хутагтыг дархалж үлдээсэн тахилчид” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Хуваалцах