Сонины онцлох мэдээний тойм
Б.Батцэцэг: Орос руу гарсан иргэдийг барууны орнууд хүлээж авахгүй байна гэдэг мэдээлэл худлаа
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Батцэцэг: Орос руу гарсан иргэдийг барууны орнууд хүлээж авахгүй байна гэдэг мэдээлэл худлаа”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод суманд оногдоогүй баатрууд эмнэлгийн орон дээр хумхаагаар нас барсаар байх уу” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа”, “Хоморголон устгах гээгүй л бол хортой түлшээ хэрэглээнээс халъя”, “БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээгээр тэргүүлэв” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “А.Энхболд: Замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг олон улсад цэцэрлэгээс нь заадаг”, “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль: Хориг & Тайлбар”, “Дундговь аймгийн төлөөлөгчдийн 20 хувь нь эмэгтэй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.


















