Соёл, урлагийн газрын албан хаагчид улсын драмын эрдмийн театрт ажиллалаа
Мэдээллийн алба

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр УДЭТ-ын захирал Н.Наранбаатар театрын барилга байгууламж, бүтэц зохион байгуулалт, хүний нөөц болон хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, цаашид мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, барилга байгууламжийн засвар үйлчилгээтэй холбоотой шийдвэрлүүлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлаар санал бодлоо хуваалцсан юм.
Цаашид хоёр байгууллага орон нутгийн тeатр урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, албан хаагчдыг чадавхжуулах, стандарт, дүрэм журмыг шинэчлэх чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлэхээр санал солилцсон юм.




















