Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сумдын гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сумдын гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ
Сумдын гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн арга хэмжээ”-г сумдад зохион байгуулж байна.

Томилогдсон ажлын хэсгүүд Луус, Өлзийт сумдад ажиллаж сумдын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Нэгдсэн арга хэмжээ энэ сарын 08-ны өдрийг хүртэл аймгийн нийт сумдад зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээний үр дүнгийн талаар аймгийн Засаг даргад танилцуулан, сумдын гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах