Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сургагч багш нараар дамжуулан сургууль, цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийнэ

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Баянзүрх дүүргийн хөтөлбөртэй хамтран дүүргийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургагч багш нараар дамжуулан сургууль, цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийнэ
Сургагч багш нараар дамжуулан сургууль, цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийнэ. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Баянзүрх дүүргийн хөтөлбөртэй хамтран дүүргийн 5, 13, 22 дугаар хорооны 6 сургууль, 6 цэцэрлэгийн удирдлага, багш, сурагч, эцэг эхийн төлөөллийг оролцуулан сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургагч багш нарт олон нийтийн оролцоотой сургууль, цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олгосон юм.

Бэлтгэгдсэн багш нараар дамжуулан сургууль, цэцэрлэгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах