“Тал нутгийн шинэ торгоны зам” үзэсгэлэн болно
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 2014 оныг Монгол, Хятадын “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, улс төр, эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэгийн зэрэг
Мэдээллийн алба

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 2014 оныг Монгол, Хятадын “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, улс төр, эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт жилийн турш цуврал ажлуудыг хамтран зохион байгуулж байгаа билээ.
Дээрх ажлын хүрээнд ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн удирдлагууд Сүхбаатар аймагт зургаадугаар сард айлчлах үеэр хоёр аймгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийн хүрээнд өрнөх хамтын ажиллагаа, ажлыг улам гүнзгийрүүлэх зорилгоор энэ сарын 18-22-ны хооронд “Тал нутгийн шинэ торгоны зам” хамтарсан үзэсгэлэн, худалдааг Баруун-Урт хотод зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн, худалдаа БНХАУ-ын өргөн хэрэглээний бараа, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг сурталчлах, харилцан туршлага солилцуулах юм. Мөн Сүхбаатар аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг хоорондын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж, нийт 20 гаруй аж ахуйн нэгж оролцох төлөвлөгөөтэй байна.


















