Тамхины хууль зөрчигсдийг 16 сая төгрөгөөр торгожээ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран өнөөдөр тамхины хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран өнөөдөр тамхины хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд хуулийн хэрэгжилт, алдаа оноо ямар байсан талаарх судалгааг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан байна.
Хууль хэрэгжих явцад томоохон аж ахуй нэгж хуулиа биелүүлэхгүй байх тохиолдол гарсан бөгөөд нийт 16 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа аж. Тиймээс цаашид хуулийг чангатгах, хариуцлага тооцох зарчмаар хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа талаар дуулгасан юм.
Мөн дотоод орчиндоо тамхи татах нөхцөл бүрдүүлж хууль зөрчсөн зарим бар рестораны нэрийг мэдээллийн үеэр зарлалаа.


















